Friday, December 14, 2018

Чи болоод би

Олон жил өнгөрчээ. Дурсамж бүгд зүүдний орондоо хургаж, алив ганц нэг нь намайг зовоохоор зүрхэн дээр минь сүүдрээ тусган дааруулна. Үгүй яг зовлон мөн ч юм уу. Хэзээ мөдгүй зогсох нь гэлтэй, хамаг чадлаа шавхан түчигнэх зүрхийг минь дурсамжийн бараан сүүдэр аргадаад ч байгаа юм шиг, цааш яв гэж урамшуулаад ч байгаа юм шиг. Зовлон жаргалыг ялгахаа больтлоо хөгширч дээ муу зүрх минь. 

Хувь заяаны зураг биднийг төөрүүлсээр Түрэгийн булшны хажууд зэрвэсхэн нэг учруулж билээ. Тэгэхэд би чамтай ийм удаан уулзаагүй гэдгээ, ямар их санаснаа ойлгосон юм. Өөр нэгэн хүн булшны түүхийг тайлбарлаж байлаа. Их дайны үеэр сөнөх нь тодорхой болсон аймгийн хан, хатан хоёрын гэрийг жанжин дайчид нь хүрээлэн зогсож, эрэлхэгээр тулалдаад цөм алуулжээ. Харин хан хатан хоёр энэ үед биесээ тэврээд орондоо хөлбөрч байсан аж. Хүрээлэн хамгаалж тулалдсаны учир нь мөнөөх хоёрыг нэг хором ч атугай удаан жаргаасай гэсэндээ л тэр. Түүнийг ийн ярихад би чамд хайртайгаа ойлгосон юм.

Sunday, November 18, 2018


Цасны хялмаа
Нүд дальдчуулна.
Ай яасан ХҮЙТЭН!!!

Цаг нь болоод л
Өвөл ирээ биз дээ
Юунд ч гайхах вэ.

Дулаан хувцас базаагаагүй
Миний л БУРУУ!!!
Хэнийг зүхэлтэй?

Дундуурыг дүүргэх гэсээр
Өөрийгөө умартчихаж
Одоо яалтай!!!






2018 оны өвөл.
Б.Х

Амьдрал ингээд л дуусна


Амьдрал ингээд л дуусна.
Цэг тавихтай адил
Ашид гэж үгүйгээс хойш
Ялгаа юуны буй?

Унтаад сэрэхийн зуур
Зүүд болон ирчхээд
Учрал тохиолыг мөрөөсөн
Уйтгарлахын учир юун?

Wednesday, November 7, 2018

Оскар Уайльд | Буянтан өгүүллэг

Шүлэг нойрны цагаар Тэр орь ганцаар зогсоно.
Тэгээд алс тэртээд орших дугуй хэрэмт хотыг олж үзэн тийш зүглэлээ.
Хэрмийн гадна хүрэхэд бүжиг дуу бялхан, инээд хөөр халгиж, пийпаа хөгжмийн чимээ цуурайтан жингэнэх сонстоно. Тэр хотын хаалгыг тогшиход хаалгыг сахигч хэдэн хүн үүдийг нээв.
Цааш явж байгаад Тэр чулуун баганатай гантиг цагаан байшинг олж үзэв. Багануудыг цэцгэн эрихээр чимж, агар модон бамбараар гэрэлтүүлжээ. 

Wednesday, August 8, 2018

Хэн ч үгүй, юу ч үгүй өрөөнд


Хүсэл тэмүүлэл, зориг зүрх минь
Хуйлран шаагиснаа замхран одохыг мэдрэх гэж
Маргааш гэж үгүй, өчигдөр гэж үгүйг
Магад одоо гэдэг л үнэнээр оршдгийг ухаарах гэж

Хэн ч үгүй, юу ч үгүй өрөөнд
Хэсэгхэн ч гэсэн өөртэйгөө байж үзэхсэн

Wednesday, March 21, 2018

БУДАГГҮЙ ЗУРААЧИЙН ӨЧИЛ



Эрт балрын сэрэхүйд
Утаан тахил өргөн,
Онгод дуудаж,
Хүч нэмэхийг гуйн
Хохимой толгойтын зүрхээр
Барьцаа болгон,
Өгүүлрүүн;