Sunday, November 18, 2018

Амьдрал ингээд л дуусна


Амьдрал ингээд л дуусна.
Цэг тавихтай адил
Ашид гэж үгүйгээс хойш
Ялгаа юуны буй?

Унтаад сэрэхийн зуур
Зүүд болон ирчхээд
Учрал тохиолыг мөрөөсөн
Уйтгарлахын учир юун?


Зүүд гэдгийг нь мэдсээр байж
Хоргодоод байдаг нь сэтгэл буй за
Зуур гэдгийг нь таньсаар байж
Хайрлаад байдаг нь тавилан буй за

Нэгэн үйлийг хуваахгүй ч
Элэх тавилан нь адил
Нэгэн замаар алхахгүй ч
Уулзах газар нь нэг ээ.

Хүсэл гачаалын хорвоод
Ижил заяаг оносноос хойш
Хүйтэн үгээр нэгнийхээ
Сэтгэлийг хэмлэхгүй л явах сан.



Хүн хүнээ хайрладаг ч болоосой.
Б.Х

No comments:

Post a Comment