Нэг их ч хөгшин биш л дээ, өөрийнхөө үзэж харсныхаа туулсан амьдралынхаа хэрээр л хэдэн үг сараачив.
- Зарим нь сонирхлоороо, зарим нь эцэг эхийн хүсэлтээр уран зохиол сонирхож эхлэх гэж байгаа, эсвэл эхэлсэн байх. Яг одоо ЗОГС. Хэзээ ч чамд хэрэг болохгүй. Амьдралаа бод дүү минь. Ганцаардал гэж зүйлийг байнга мэдрэхийг хүсээгүй л юм бол, хүн бүхний далд гадуурхалт, үзэн ядалт, доош харсан харцыг амсмааргүй л байгаа бол, яг одоо ЗОГС.
- Романтик дурлалдаа халуураад Шекспир, Дантег сонирхож байна уу, утгагүй санаагаа хая. Тэр хүмүүс чинь эмэгтэй хүнд бус, ганцаардалдаа шатаж байсан юм. Насан туршдаа дурлалын шуурганд хийсч, түүнээс өөрийг бодохгүй амьдрах, эсвэл халуун амиа түүний л төлөө зориулах. Романтик сонсогдож байгаа биз. Гэхдээ эгэл нийгэмд үүнийг чинь солиорол гэж үздэг юм. Жинхэнэ амьдралд чи магад Ромео, гэхдээ чамд Жульет чинь хэзээ ч олдохгүй.
- Зарим нэг зүйлс нь сонирхолтой, нууцлаг, ер бусын санагдаад филисофи сонирхчих гээд байна уу, эсвэл ганц хоёр сэтгэгчийн намтар олж уншчихаад л чамайг соронздоод байна уу наадах чинь. Бурхан минь гэж Сократ, Күнзээс л илүү битгий цаашлаарай. Найз минь чи наад нийгэмдээ сайн анд нөхөдтэйгөө, сайхан мөрөөдөл, хайр дурлалтайгаа үлд дээ. Энэ бүгд утгагүй санагдсан бол одоо яая гэхэв.
Чамайг би хүмүүстэйгээ л үлдээсэй гэж бодож байна. Харьцангуй амархан, чамд хөгжилтэй, надад уйтгартай наад дэлхийдээ. Магадгүй хүн хүний л дунд амьдрах гэж төрсөн байх, үүнээс гажсаныг нь бурхан дэндүү хатуу шийтгэдэг ч юм бил үү, хэн мэдлээ....
thhhh...
ReplyDeleteӨөрийн тань бичвэрийг уншаад хэсэгхэн ганцаардахаа болив.
ReplyDelete